Миний нэрийг Хаан гэдэг. Би бол алан хядагч биш , Би бол алан хядагч биш , Би бол алан хядагч.........
2010онд миний үзсэн сэтгэл зүрхэнд орж чадсан шилдэг кинонуудын нэг бол яах ч аргагүй My name is Khan гайхалтай кино байлаа. Үзэж дуусчаад толгой сэгсэрч , өрөвдөөд сэтгэл догдлоод золтой л нулимас асгачаагүй хэхэ :Д Заза кинондоо орцгооё.Мусалман шашинтай жаахан сэтгэл мэдрэлийн өвчтэй энэтхэг залуугийн тухай......Багадаа дүү ээжийн хамт амьдарч эхлэнэ. Дүү нь мань хүнд дургүй гажиг сэтгэл мэдрэлийн өвчтэй болхоор нь ичиж амьдардаг. Нэгэн өдөр дүү нь Америк-т амьдарч сурхаар яван өгч ээж Khan 2 үлдэж ээж нь нэгэн хүндээр шавь болгон өгнө. Манай багш болхоор эхэндээ авахгүй би ийм хүүхэд сургахгүй гэсэн атал манай гол дүрийн залуу маань их содон мэдлэг чадвартайг олж харан түүнд юм зааж эхлэнэ...мань хүн төмөр дархан юм засахдаа нилээн сайжирч тэрүүгээрээ алдартай болно (тосгондоо) Khan ..том болсооор . Хөөрхий түүний төлөө ганц санаа зовдог ээж нь нэгэн өдөр Бурханы оронруу явна. Khan ч зоригтой шийдвэр гаргаж USA-д байгаа дүү дээрээ очихоор шийднэ. Дүү нь гоо сайхны бүтээгдэхүүн зардаг компаньтай болцон аль хэдийнээ авгай хүүхэдтэй , хөөрхөн гэгчийн хөлөө олцон байж байна. Мань хүн дүүгийнхээ пүүст ажилд орж гоо сайхны бараа зардаг түгээгч хүн болно.