2011оны анхны Монгол Фликрчдийн уулзалт амжилттай болж өндөрлөлөө

Sunday, January 23, 2011
2010 он дуусч 2011 он эхэллээ. Монголын гэрэл зураг сонирхогчдын анхдугаар уулзалт 1-р сарын 23ны өдөр Алаг фото агентлаг дээр амжилттай болж өндөрлөлөө. Нийтдээ бараг 30гаран хүн цуглаж Гэрэл зургийн Алаг агентлаг дээр төвлөрч өөрсдийн авсан зургуудыг хамтдаа ярилцаж , бас Студид хэрхэн 1 гэрлээр зураг дарах тухай Батбаяр маань зааж зөвлөж сургалаа. Удахгүй манай туршилт хийсэн зурагнууд маань гишүүдээс маань гарах байх..

 
Аан бас дараа дараачийн уулзалтаа хэзээ хаана хийх ээ ярилцаж хэрхэн бие биендээ үр дүнтэй байх талаас санал бодлоо хуваалцлаа... Дараагийн уулзалт маань Цагаан сар гаргааад болхоор боллоо. Цаг хугацааны хувьд тодорхой биш гэхдээ баярын уур амьсгал жаахан намжсаны дараа зарлагдах байх. Ингээд бүх ирсэн гэрэл зураг сонирхогчдоо баярлалаа гэж хэлмээр байна. Бүгдээрээ 2011 оноо үр бүтээлтэй , амжилтаар дүүрэн жил болгон хамтдаа хичээж хөдөлмөрлөе!
Бичсэн : Батжаргал овогт Соронзонболд
Зураг буулгасан Мишигбат ака Shirako

5 comments:

Бэбэ at: January 23, 2011 at 6:40 PM said...

Өнөөдөр уулзалдсан юм бий вий? Мишкагийн ажил дээр цугласан юм бий вий? хэхэ....Нэг удаа очиж сонирхноо тэр уулзалтыг нь хэхэ

JN at: January 23, 2011 at 7:04 PM said...

aan..,

UJ at: January 24, 2011 at 12:40 PM said...

зүгээр зурганд дуртай..зураг үзэж явдаг хүн очиж болох у?

Б.Соронзонболд at: January 24, 2011 at 11:43 PM said...

Бололгүй яахав... Чөлөөтэй шүү

csyan at: December 17, 2018 at 5:23 PM said...

I ordered a replica ugg shoe here. Replica Breitling watches When I received the shoes, it surprised me a lot. The shoes are perfect and the quality is exactly the same. A dazzling masonry. REPLICA BREITLING BENTLEY WATCHES I introduced this website to my friends, and my friends liked it very much.

Post a Comment