Өргөө кино театрын шинэчлэгдсэн сайт таалагдлаа.

Thursday, February 24, 2011


Өргөө кино театр-т очиж тухлан сууж кино үзэх дуртай хүмүүс маань байнга онлайн буюу вебсайт руу нь орж байнга киноныхоо цаг хугацааг хардаг билээ. Тэгвэл одоо бүр онлайн захиалга өгөх боломжтой болж бас дээрээс бүртгүүлээд орсон чинь бүр амар , хүнд ойлгомжтой , хялбар болжээ. Бас киноны товч танилцуулга , сэтгэгдэл бичих боломж гээд олон олон юмнууд нэмэгдсэн байна. www.urgoo.mn

Хүн чанартай юм шиг тийм л хүмүүс...

Thursday, February 17, 2011
 http://i408.photobucket.com/albums/pp161/little_bubu_2009/Hate.jpghttp://www.bolod.mn/Upload/news/Cartoon11.jpg

Хорвоо дэлхий хэдий уужим ч , хэсэгхэн тэр хүний ертөнц давчуу юм даа.Санаж байна уу та нар??? Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ гэсэн бидний сэтгэлд хоногшсон хүн болгонд юм бодогдуулсан шүлгийг...? Би энэ шүлгэнд дуртай, үг үсэг , мөр өгүүлбэр бүр нь үнэн. Мөн ч их хүнийг хар нүхнээс татсан , ухааруулж , амьдралын гэрэл гэгээтэй болгосон урлагын бүтээл шүү.
Энэ ертөнц дээр чинь амьдрахад арай л хэцүү болчихжээ. Хамгийн гол нь юу вэ? Гэвэл хүн чанар, тэр аймшигтай хүний мөс.....яаж тэгэж хэлж , харж , бодож хийж чадаж байна, гэхээр үстэй толгой минь арзаах юм.

Зун цаг хурдан ирээсэй....

Sunday, February 6, 2011
 http://farm4.static.flickr.com/3063/3024878711_66712e1027.jpg
Нэг мэдсэн өвлийн улиралд дуртай гээд байсан би чинь , одоо болсон зун цаг шиг сайхан улирал алга аа гээд нусаа хацартаа нааж сууж байх гэж дээ. Өвөл яаж ч бодсон Монгол оронд маань зохихгүй ээ. Өвөл байгаагүй бол Монгол улс маань бас янзтай хурдан хөгжинө дөө (Барилга байшин , хот тохижуулалт , зам засвар , бас өвлийн хувцас гэж илүү дутуу өвлийн базаалтандаа орж мөнгө зарлагадахгүй) Хамгийн голчухал нь бизнес завсаргүй үргэжилсээр...

Сар шинийн мэнд хүргэе!

Wednesday, February 2, 2011
http://www.dandaa.mn/picture.php?n=image/5/silence/tuulai.jpg&w=252


Миний блогийг уншдаг , хардаг , үздэг , дургүй , дуртай бүх хүмүүстээ  Сар шинийн мэнд хүргэе!
Гарч буй ТУУЛАЙ жилдээ Өглөө бүр үгийн сайхныг хэлэлцэж Өдөр бүр хүний сайхантай учирч Өнгөтэйг өмсөж, амттаныг хүртэж Өвчингүй энх, өргүй баян Өнөр бүлээрээ өөдрөг амьдрахыг хүсье!

"Бид Монголын Ирээдүй"

Tuesday, February 1, 2011
 http://farm5.static.flickr.com/4075/4795694276_8c131ff73d_z.jpg
"Бид Монголын Ирээдүй" гэдэг нэртэй цогц 5,6-н зургийг би 2010 оны зун, амарч байх үедээ авсан зурагнууд юм. Тэгээд  Канон төвөөс зарласан "Инээгээрэй Канон" сэдэвтэй зургийн уралдаанд жаахан хожигдоол 1хоногийн зайтай өгсөн. Тэгсэн хэн мэдэхэв хэхэ 4-н хүүхдийн сууж байгаа зураг тэргүүн байр авсан. Эхэндээ итгэж ч чадаагүй, 2010онд надад өгсөн хамгийн том аз завшаан  , бэлэг гэж бодож байна :) Баярлалаа бүх аз авчирсан хүн бүхэнд :)

Утаанд төөрөөд гэрээ олсонгүй ээ! SORRY !!

 
2011 оныг овоолсон их утаатай угтаж байна даа. Энэ шог зургийг хараад бас л аргагүй л хөгжилтэй ч гэсэн үнэний ортой болоод байна. Орой үдэш явахад ялангуяа манай Улаанбаатар хотын хойд гэр хороолол хэсгээр бол яг гэрээ олж очооч, машин ч явахад хэцүү болж харагдахгүй бүгд аваарын гэрлээ асааж чигнаалдаж явах жишээний....
Бас давхар тамхи татдаггүй хүн их хэмжээгээр тамхи татцан юм шиг болж эрүүл мэндийн хувьд хордож , ханиад хүрж , явандаа уушигны хорт хавдар болж бүх насаараа зовж амьдрах үндэс тавигдаад байна Дээд ноёдуудаа...