"Бид Монголын Ирээдүй"

Tuesday, February 1, 2011
 http://farm5.static.flickr.com/4075/4795694276_8c131ff73d_z.jpg
"Бид Монголын Ирээдүй" гэдэг нэртэй цогц 5,6-н зургийг би 2010 оны зун, амарч байх үедээ авсан зурагнууд юм. Тэгээд  Канон төвөөс зарласан "Инээгээрэй Канон" сэдэвтэй зургийн уралдаанд жаахан хожигдоол 1хоногийн зайтай өгсөн. Тэгсэн хэн мэдэхэв хэхэ 4-н хүүхдийн сууж байгаа зураг тэргүүн байр авсан. Эхэндээ итгэж ч чадаагүй, 2010онд надад өгсөн хамгийн том аз завшаан  , бэлэг гэж бодож байна :) Баярлалаа бүх аз авчирсан хүн бүхэнд :)
 photophotohttp://a8.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-ash2/hs031.ash2/34921_1489126238155_1533954782_1223692_1388095_n.jpg
Анх энэхүү хүүхдүүдийг харахад үнэхээр их цог , гялбаа харагдаж байсан. Магадгүй тэр нь намайг өдөөж зургийг идэвхтэй авахад хүргэсэн байх. Нэг гэм нь би жаахан худлаа ярьцан. 
Ах нь тэгэж байгаад зургийн угаалгаж өгнөө гээд.... баларсын одоо ч мөд олдохгүй байхдаа.
Хараад байхнээ 3-н хүү нь ах дүү юм шиг байна лээ(Хоорондоо нилээн төстэй) Харин охин нь хажуу айлынх нь найз охин нь гэж хэлж байсан Зургийн аваад л үзүүлээл байсан "хөөх энэ яадаг эд вэ? Ямар гоё юм бэ? Агаа би нэг авж үзье гэж..." Би ч хүргээгүй учир нь ажлын эд анги байсан болхоор, ганц юм нь миний үгэнд үнэхээр сайн орж байсан. Бяцхан мэргэшсэн моделууд шиг ингээд өгвөл яажын , хийжийн... Жаахан инээгээрэй , тэрэн дээр гараад очоод зогсчих , ингээд нэг тэгээд , охин нь инээгээрэй гэхэд бүгд л за гэж хэлж биелүүлж байсан нь гоё байсан.
Зурагнаас та юу мэдэрч чадаж байна? Би мэдрүүлэе гэсэн зүйлсээ харуулж чадсан гэж боддог.
Бяцхан хүүхдийн хүсэл мөрөөдөл , нүдэндээ цогтой , хүчтэй , галтай явж байгааг. Хэдий хэцүү амьдралтай хүүхдүүд харагдаж байгаа ч гэсэн бүх  нөөц бололцоогоо дайчилж инээд хөөрөөр дүүрэн , гуниглахгүй , уйлахгүй , толгой гудайхгүйгээр амьдралын төлөө , сайн хүн болохын төлөө гүйн урагшил байхын харах надад өрөвдөлтэй  нэг талаараа жаргалтай байсан.Бусад айлын жаалуудаас хэдий хүссэн юмаа авж идэж чадахгүй гачигдаж, бусад шиг өнгө мөнгөний  сайхан г эдлэхгүй байгаа ч  цаана л нэг өөр цогтой.
"Бид Монголын Ирээдүй" гэсэн харцтай тэмүүлэлтэй хүүхдүүдтэй би учирсаан.
Амьддааа бие биенээ хайрлацгаая


photo photo
Бичсэн : Батжаргал овогт Соронзонболд
Зураг : Батжаргал овогт Соронзонболд
Шүлэг : О.Дашбалбар                     "Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ"
Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхнаа бусдаас битгий хармал
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул
Хэн нэгнийгээ харанхуй нүхрүү бүү түлх

Архинд орсон нэгнийгээ шоолж бүү инээ
Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү дээ
Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг
Ачийг чинь тэд бас бүү мартаг

Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно

Чамд дуралсан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо бүсгүй минь
Чамд хайралсаных нь нь хариуд хайрла
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болно шүү дээ

Бидний амьдрал авь адилхан
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолдоно

Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж өг
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад
Өнөөдөр чи инээж нөгөөдөх чинь уйлдаг ч
Өөр нэгэн өдөр чи гуниж, цаадах чинь дуулах болно

Өлгий, авс хоёрыг хүн болгон дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла
Өргөн хорвоод хүн ингэж хайраар л дутаж болохгүй

Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би, бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном

Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла 


7 comments:

Anonymous at: February 1, 2011 at 5:07 PM said...

Goy bna andaa :)

Michelle D at: February 1, 2011 at 6:01 PM said...

Хөөх, яасан гое зурагнууд вэ! Хөөрхөн ч хүүхдүүд байна

Bilegt at: February 2, 2011 at 8:56 PM said...

Yagaad har tsagaaniig songoson yum be ? Ene talaar tailbarlaj uguuch?

Б.Соронзонболд at: February 3, 2011 at 12:14 AM said...

Баярлалаа :)
Илүү хүчтэй харагдуулж өгөх гээд агуулга санаагаа

Anonymous at: May 9, 2011 at 1:07 PM said...

Энэ үнэхэээр сэтгэл татам юм гэээч

Aayesha

Anonymous at: September 23, 2011 at 9:06 PM said...

minii asuuj bsn asuultiin neg hariult ni ene bndaa hehe

Anonymous at: November 23, 2011 at 4:30 PM said...

goy boljee amjilt

Post a Comment