Сайн байцгаана уу? Удаан уулзсангүй шүү.
Юуны түрүүнд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе!!! Миний блогийг уншиж сонирхдог хүмүүстээ:.:
Нэг өдөр манай Rotaract & Rotary клубын эгч маань залгаад Со чи маргааш завтай юу? Ротари клубын Баярсайхан ахдаа очоод нэг бичлэг хийгээд , зураг дараад туслаад өгөөч гэлээ. Би ч өө тэгий тэгий гээд маргааш буюу заасан цагт нь Монгол улсын Эх нялхс клиникийн эмнэлэг дээр очив.
Тэгсэн HongKong , USA гээс ирсэн Ротаричуудтай хамт эмнэлэгийн захирал , дэд эмч нартай уулзаж эмнэлэгийн дотоод болон хэсэгхэн гайгүй гэсэн тасгуудыг үзэв. Эмч нар нь Баяраа эмчээ арай муухан тасгуудаа үзүүлэх байсан юмуу? Энэ хэд л манай хамгийн гайгүй гэсэн цэвэрхэн , ганц 2 юмтай тасгууд байгаан гэж хэлээд санаа нь зовон явж байсан. Эмч: За ийшээ явья энэ манай эрчимт эмчилгээний тасаг , энэ манай тарианы өрөө тийм тийм юм дутуу гэхдээ манайх нэг ч нас баралтгүй 4н эмчтэй ажилладаг гэхэд , явж байсан хүмүүс тэр дундаа би хүртэл өөрийн эрхгүй баярлаж , уулга алдаж , алга ташихад хүргэсэн. Би ч яахав бичлэг , ганц хоёр зураг дарж байсан болхоор урд нь гараад л яваад байсан. Харин ард байсан ротари тэргүүн дарга нар ярилцана : Танайд засгийн газар гэж байна уу? Миний болон Бидний уур хүрч байна. (нилээн бухимдалтай , санаа их зовсон харж байсан) Rotary Олон улсын сайн дурын байгууллагийн тэргүүн , дарга , хэсэг гишүүд ирээд сэтгэл нь эмтэрч эмтэрч явлаа. Нээрээ үнэхээр засгийн газар байхгүй юу? гэж асуух тоолонд Бид ч арчаагүй юмаа гэсэн сэтгэгдэл өөрийн эрхгүй төрөх юм. Улс төрч , засгийн газрынхан нэг хойшоогоо хараад нэг хойд хормойгоо нөхөөд яваасай.
Ротаричуудын тусламжийн гар Эх нялхс эмнэлэгт хүрнэ гэдэгт итгэлтэй байна.
Сайн үйлс үүрд дэлгэрэх болтугай!
Эмчилгээ хийлгэж байгаа дээрх шахуурга нь энэ хүүхдэд 2-3хэрэгтэй аж,даанч байхгүй.
Ууг нь Ротаричууд 2008онд 16н ширхэгийг тусламжаар хангасан гэнэ. Дахиад лав 50 хэрэгтэй гэж байна лээ.
Эвий эвий :( , Өөрөө амьсгалж чадахгүй, Аппарат ашиглаж байгаан.
Аппаратын үнэнүүд ер нь янз бүр 10000-50000$үнэтэй дээшээ ч үнэтэй нь байна. Энэ хэдээс нилээд олон хэрэгтэй байна. Тэгсэн цагт хүрэлцээтэй сэтгэл хангалуун ажиллана гэж хэлж байсан.
Энэ бүр хүнд өвчтэй хүүхдийн , эрчимт эмчилгээний өрөө аж, соцализимийн үед барьсан хуучин өрөө, тусламжээр ирсэн том хүний орноос өөр юу ч тэнд алга, ууг нь ёстой аппаратан дунд хэвтэж байх ёстой, азаар нэг O2 хананаасаа авч байна.
Энэ хүнд өвчтэй хүүхдийн хажууд 2-3 төрлийн эмчилгээний , ба хяналтын аппарат байх ёстой, модон орноос өөр юу ч алга. Гэхдээ чи Монгол хүүхэд шүү, хүн болно шүү!
Амьсгалын өвчний тасаг: 40ортой тасагт 57 өвчтэй хүүхэд байна лээ. Ганцхан эмчилгээний авто шахуургатай: Ээж нар , хүүхдүүд ээлжлэн хүлээнэ, сувилагч нар нь цагтаа эмчилгээгээ хийх гээд нөгөөдөхөө булаацалддаг гэнэ. Ууг нь энэ тасагт ядахдаа 40 шахуурга байх ёстой.
Аяаяа ийм муу засгийн газартай гэсэн бодол толгойнд байх шиг байна.
Энэ хяналтын монитор нь хэдхэн аж , ууг нь хүүхэд болгоны хажууд байх ёстой, нэг авчихбал 10н жил ч хэрэглэнэ гэнэ.
Хурал танилцуулга.....
Шинэхэн захиралын хамт Ротаричууд
Энэ Ротаричууд бага ч гэсэн их ч гэсэн Эх Нялхс эмнэлэгт маань тусламжын гараа сунгана гэж байна лээ.
7 comments:
Төр засаг нь байхаа болиод 21 жил болж байгаа юм уу даа. Арчилал нтр гээл том том дугараад гарч ирсэн нөхдүүд төрд гарч мөнгө идэхээс өөр юу хийж бүтээсийн.
Хөөрхий эдгээр нялх амьтад арчаагүй төрийн явуургүй үйл ажиллагаанаас болж бүрэн эмчилгээгээ ч хийлгэх боломжгүй байна ш дээ.
РОТАРИчууддаа үнэхээр их баярлалаа. Их нялхасын гол тоног төхөөрөмжүүд нь бүгдийн ханьдавын гэхээр ёоо бүр хэлэх муу үг ч багадаад байх юм.
Rotarichuud ihenh n' tom tom kompani, tom baiguullagiin humuus. Deeguur nuluulj chadah esvel shuud mungu gargaj chadah humuus. Tegehed iim ih problemteig medej baij Olon ulsiin rotary ene ter geed baidag yum be! Tsagtaa ene Batbold said ch Rotaryd baisan gesen, tegehed yu hiisen be??????
Ene Ganbold Oyu tolgoin TUZ deer baigaa, ter niigmiin hariuclagiin mungiig iim huuhdiin emneleg barih/tohijuulahad zoriulah shiidver garguulbal yaadag yum be?! Huuchin XAC bankand baihdaa ch iim ajil hiij boloh baisan. XAC bank ih shigtai ajilladag, yamar saindaa l jijig tusluus bank bolson baih ve. Tegehed niigmiin hariutslagatai yum hiisen uu? Rotary-d Petrovisiin Oyungerel baisan (odoo ch baidag baij medne) yu hiisen be???????
Uniig unshaad mongol emch nariin medleg chadvariig unendee bishirch bn. Archaagui tur zasagiin tuluu emch nar maan bh ystoi achaallasaaa hed dahin iluu achaag uureh ystoi gej uu
hi So, mash ih bayarlalaa. uneheer sain medeeleltei post boljee. Nyalhasiin eruul mendiin baidal /ovhclolt, nas baralt/ n tuhain uls ornii niigem-ediin zasgiin barometer baidag. Mongol uls maani yamarhuu hugjliin yamar shatand yvj bgaag endees shuud harj bolj bn. Zaluuchuud bid setgel, uilsee negtgeed eh orniihoo ireedui bolson bagachuuddaa chadahaaraa tusalnaa.. Mongol emch nariin sain uils ulam ih delgereh boltugai. Hoorhii ted noir hooloo hasan, eruul mendeeree hohiron baij edgeer huuhduudiig amid gargaj bgaa
Эмч: За ийшээ явья энэ манай эрчимт эмчилгээний тасаг , энэ манай тарианы өрөө тийм тийм юм дутуу гэхдээ манайх нэг ч нас баралтгүй 4н эмчтэй ажилладаг гэхэд , явж байсан хүмүүс тэр дундаа би хүртэл өөрийн эрхгүй баярлаж , уулга алдаж , алга ташихад хүргэсэн.
Gehdee ene bainga 100% nas baraltgui baina ch gej baihgui l dee. Jildee bol baidag l baih. Esvel yag seheeni tasag ruu shiljuuleed tendee tuslamj avch chadahgui bol nas barj l baigaa...
Ugaasaa iim tonog tuhuurumjtei, coridoriinh ni taznaas dusaal goojij baihad harin ch udii zeregtei baigaa ni ih yum doo..
Post a Comment