9-7ны Slow Motion буюу Гэгээрлийн өдөр..

Thursday, September 8, 2011
Сайн байна уу? 


Удаан уулзсангүй шүү....Ойрдооо гэж дээ энэ зун бол завгүй ажилласаар байгаад л таарлаа.
Харин сүүлийн хоёр долоо хоног сайхан амралтын байдалтай байна. Учир нь ажилгүй болсон,дураараа унтаж , босож хүссэн юмнуудаа хийгээд л , амралтын өдрүүдийг найзынхаа зуслан дээр нь эхнэр хүүхэдтэй нь хамт өнгөрөөгөөд л... бас зүгээр байхгүй найз нарын Төрсөн өдөр , хурим , BYE паари л гэж явсаар байгаад таарлаа. Харин энэ бүхэн зогсох цаг болсоныг ойлгож Есдүгээр сарын долооны орой гарж кино үзэхээр шийдэж найзыгаа хүлээх зуур номын дэлгүүр орж  хоёр ном худалдаж авч өөртөө хөрөнгө оруулалт хийж авлаа. Номын нэр "АЗ ЖАРГАЛ ХААЛГА" тогшин байна гээд Б.Лхамцэрэнгийн монгол хятадаар хөрвүүлсэн гоё ном авж уншихаар шийдсэн бөлгөө. Нөгөөх нь "НУЛИМС ДУУСААГҮЙ ЦАГТ" гээд Монгол зохиолтой Б.Баярхүүгийн номыг авлаа. Энэхүү номонд Адал явдал , Аймшиг , Эротик гэсэн үйл явдлуудтай 2011 оны BEST SELLER ном авлаа. Өө бас болоогүй "Соронз" сэтгүүл ч авлаа. Би ном тэр болгон гэж бараг уншдаггүй гэж хэлж болно дөө. Гэхдээ ном уншиж жаахан ч гэсэн тархиныхаа хамрах цар хүрээг өөр ертөнц нээх гээд аян замдаа гарлаа.
Зураг уран бүтээлийн ажил удахгүй шинэ хэв маягаар дүүрэн та бүхэндээ гаргаж танилцуулна.
Өөрийн гэсэн камер эд зүйлстэй болох гээд шулуудцан зориод явж байна. Их ажил эхлэхийн өмнө сайхан агаарт гарж толгойгоо нэг сайхан restart хийнээ.




2 comments:

Anonymous at: January 5, 2012 at 6:06 PM said...

сайн байна уу? юуны өмнө миний номыг худалдан авсанд баярлалаа. уншиж дуусаад сэтгэгдэлээ хэлээрэй

csyan at: November 16, 2018 at 4:56 PM said...

I ordered a replica versace shoe here.cheap replica versace shoes When I received the shoes, it surprised me a lot. The shoes are perfect and the quality is exactly the same. A dazzling masonry. buy versace 2018 new copy I introduced this website to my friends, and my friends liked it very much.

Post a Comment