Өнөөдөр бол 2012 оны 8-р сарын 24ны өдөр , бас хичээлийн шинэ жил эхлэх дөхсөн өдрийн нэг. Ийнхүү ажилаа хийгээд амьдрал үргэжилсэн нар сартай , бороо шороотой өдөр хоногууд хажуугаар шуурсаар, аан бас удахгүй утаанд хэрхэн амьдрах вэ? гэсэн хэдэн сарын хичээлд суух дөхсөн тийм л нэг уйтгартай бухимдуйцсан өдөр суун ийнхүү бичнэ.
Блогийнхоо цонхыг ч нээгээгүй удаж , тоос шороо , гүн харанхуй нөмөрсөн айсуй....
Яг үнэндээ нэг зүйлийн талаар бичихгүй л болохгүй нь гээд тэсэлгүй цонхоо нээн бичкээд оролдон сууж байгаа бөлгөө.
Энэ Улаанбаатар нэртэй Монгол гэсэн овогтой хүн дотор амьдрах хэцүүхэн болж шүү.
УБА нь 10 стилтэй , мистийлтэй , манай 10 стилийн охид бүсгүйчүүд ёстой нээрээ ЁОЖА , МОЖА....
За энэ яахав түрүүн хэлэх гээд байгаа гол зүйл маань гэвэл энэ ХУВЬ ХҮН , ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА , ТӨРИЙН АЛБАН ХААГЧ нарын харьцааны соёлын талаар жаахан төрсөн , бухимдсан сэтгэгдлээ бичнэ.
1.Замын цагдаа : Нэгэн нартай өдөр зураг авалтаар нийслэл асарын тэнд очих гээд түгжрэн байж очоод замын хажуугаар машинууд тавьсан байхыг хараад нилээн цаагуур дүрмээрээ эргэж очоод тавьдаг юмуу гэж бодоод явж байтал цагдаа машиндаа сууж байхаар нь очоод ахаа ингээд ийшээ тавьж болох уу? гээд эелдэгээр асуутал : ACTION : Яг кинондээр гардаг шиг надруу удаашралтай баавартай хараад станцаа маааш удаан авсаар, юу гэж хэлсэн гээч : Цагдаа АХ ингэж айсуй "ТАВИХ ГЭЭД ОРОЛДООД ҮЗЭХГҮЙ ЮУ! ДУГААРГҮЙ Л БОЛНО ГЭЖ МЭДЭЭРЭЙ " гэснээ зэвүүн харсанаа буруу хараад суучихлаа....ёооё би яг боож үхэх гэж байсан гээд боддоо зүгээр л дүрмээ мэдэж байгаа ш дээ , тэгээд боловсон асуусан чинь тэгэж тэнэгтдэг юмдаа хөөрхий.(БООЖГОЙ гэж hmm!)..Зөндөө ийм асуудал байгаа төрийн цагдаа нарт.
2. Лаг машинтай хотын соёлгүй АХ : Нэгэн бороотой өдөр ажлын залуугийн машинтай ажилаа хийгээд явж байваа. Тэгсэн нэг урд ямар нь мэдэгдэхгүй лаг машинтай 35-40насны орчим насны ах түгжирцэн байхад замын хажууд зогсчихоод хөдөлдөггүй ээ. Би ч эхэндээ яарсанчгүй , дахиад л зогсоод байхаар нь бас юм бодсонгүй тэвчээртэй хүлээлээ (урд нь 5,6 машин багтахаар зайн гарцан)... за бүр явдаггүй ээээээээ хөөрхий 8-10н машины зай гарчихлаа би бүр тулцан , ард тулцан гарч чадахгүй болов. Тэгэхээр нь 1,2 дин дон хийж үзлээ , хөдөлдөггүй ээ, 3,4 дин дон , 5,6 ,7,8,9,10 сүүлдээ надтай хамт араас хэд хэдэн машин
ДИЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙД гэлээ байдаггүй...
Тэгсэн хаалгаа онгойлгоод надруу бууж ирлээ. Би цонхоо онгойлгон та чинь одоо яагаад явахгүй байгаа юм бэ? гэсэн чинь надруу уурладаг юм даа, юу уначадаа араас чигнаалдаад байгаам бэ айн...манай ажлын залуугийн HONDA CRV - г хог гээд хэлээд хаячихсоон хэхэ...Үгүй ээ та чинь одоо ямар сонин хүн бэ? наана чинь хойно хар 1000-н машин чигнаалдаад түгжээ үүсгээд байж яагаад явахгүй байгаан? би ч бас тэвчээртэй таныг хүлээлээ... тэгсэн та бүр намайг загнааад зодохнээ гээд хэлэв. Үгүй ээ тэгсэн ч яадын , би яаж явах нь чамд ямар хамаатайн , яаж амьдрах нь чамд падлий байна уу? нилээн дээрэнгүй УБА байна лээ....ална шүү гээд буцаад явчихлаа гэж....Би араас нь бууж очоод та одоо ямар хаашаа юм бэ, харьцааны соёл моёл , яасан ч дээрэнгүй юм....наад замаа ядаж чөлөөлөөд зогсоолд зогсооч гэсэн надруу нилээн уурлан юм хэлэх гэж байтал эхнэр нь хонгор минь одоо болнооо...эхнэр нь надраа уучлаарай мий дүү, бид одоо явлаа гээд салавдаа..СОЁЛГҮЙ БАЯН УБА ЁСТОЙ ЁОЖА МОЖА юм даа... хэхэ :P (Би ч нээх хэрүүлч биш болхоор тэгээд л орхилоо доо)
3. Шөлөндөөдсөн нь : Нээх гоё шөл уумаар санагдаад ЛАМЕН идхээр ороод захиалгаа өгчөөд хүлээнгээ зогсвоо. Тэгсэн олимп-д оролцож байгаа биш дээ нэг бүсгүй хар хурдаараа гүйсээр гүйсээр миний хөлөн дээр даап хийтэл гишгээд 1-дүгээр байранд орж буй мэт тоосон шинжгүй цаанаас шөлөө аван буцаад өлссөн инээсэн байдалтай буцан харах ч гүй явлаа. Би ч одоо уучлаарай гэхийн хүлээсэн уурласан харцтай зөрөн өнгөрлөө(тэрхэн мөчид ЗӨРЛӨГ кино санаанд орж нтр хаха). SHIT гэж ийм л соёлгүй байгаамдаа эмэгтэй хүн шүү дээ хөөрхий....
4. Такси 7-д орж буй мэт сэтгэгдэлтэй буусан нь : Такси барих гээд зогсож байтал нээх хурдан ирэн урд зогсон суулдаа гэсэн талимаарсан залуу үг хэлнэ. Юу ч бодсонгүй сууваа, хаа хүрэх вэ? хаачих вэ? ч гэж асуусангүй шумаахар шиг ухас хийн хөдлөн явна. Би ч араас нь 11-дүгээр хороолол ороё гэж хэлэн доошоо хартал эмэгтэй хүний гутал тайлагдсан байна , хажуу тийш үргэжлүүлэн кадрласан чинь хойд сандал буулгагдсан багажтай залгаа эмэгтэй хүн гүн нойрондоо ядарсан байдалтай байх шиг байсан. Тэгээд хараад гайхсан чинь нөгөө залуу толиндоо хараад инээсэн байдалтай яасан гайхаад байна уу ? гэлээ би ч хэллээ. Амжаргаатай юмаа. гээд хартал өө урдаа лаазтай ПИВО ууж байв. Тэгээд л ажил орох замд нөгөө жолооч зүгээр зай л гарвал хамраа чихээд л мөргөлдөх шахам явсаар хүрэв. Би ч хурдхан буух юмсан гэсэн бодолтой тас бариулаас барин явсаар ашгүй нэг ажлын гадаа ирлээ. Хэд гарсан хөө? гэсэн 6500төгрөг гээд аваад хаячдым даа... За хөө битий ингэж бүлтэрээ би өдөр болгон ирдэг 3500-4000төгрөг л гардаг юм гээд ууртайн аргагүй хэлээд өгөх гэсэн чинь , үгүй ээ 6500 гарсан харахгүй гээд заалтаа заан хэлэв би ч за хөгшөөн тэгэж гардаггүй юмаа , би мэдэж байна гээд 3500төгрөг өгчөөд буутал араас баахан юм хэлээд ухас гээд явдаг юмдаа....ФААК гэж
Таксины жолооч нар явахгүй юм байж хаашаа явах уу? Задгай алга ингээд л бүхэлдээд авчихая....Буу , суу гэж байхаа больмоор юмаа. 1991 хурдан Улаанбаатарыг таксигаараа дүүргэчихээсэй...бас хувийн такси үйлчилгээг хориглосон хууль дүрэм гарчаасай...
За ингээд л бичээд байвал зөндөө юм байна...
ЁСТОЙ НЭЭРЭЭ Л ЁОЖА МОЖА ЮМАА!!!
Би яг үнэндээ үнэхээр бухимдаж байна энэ хот болон хүмүүсийн харьцааны соёлд!!!
Миний Монгол Орон Мандан Бадраг!!!
Улаанбаатар хот
2012 он
0 comments:
Post a Comment