Баасан ахын төрсөн өдөр

Friday, January 21, 2011

Шоу цэнгээн
Найзуудаа өнөөдөр чинь хэдэн билээ? айн надаа нэг чангахааан гэгчийн нэг нь хэлээд өгөөч... Өнөөдөр чинь Баасан ахын төрсөн өдөр шүүүү дээ. Хөөш хөөш Дөлгөөнөө чи яагаад нууцхан инээгээд дөмбийгөөд суугаад байна айн... нэг юм хийгээчэээ өнөөдөр жаахан энэ их ажлынхаа стресс , амжилтаа тэмдэглэе л даа.(яг яс юмандээрээ no амжилт no stress= зүгээр л архи уух шалтгаан..) Алив ажлын цаг тарлаа хоолонд ороод нэг газар сууж байгаад тээл сайхан дуулах нь дуулаал бүжих нь бүжээд харих нь хариад үргэжлүүлэх нь үргэжлүүлэе л даа залуучуудаа... Зарим бүсгүйчүүд нь : гэрийнхэн хүлээж байгаа , найз залуутайгаа орой мэссэнжэрдэх ёстой би явж чадахгүй нь гэгцгээн... Тэгсэн ажлын сэргэлэн толгойлогч үгээр идсээр байгаал аваад явна. За нөгөөдүүл сайхан гэгчийн уугаал уугаал нэг нэгнийгээ сайн шахаж өгөөл тэнд буу халах нь халаал , муудалцах нь муудалцаал , хайр дурлалааа илчилэх нь илчлээл... заваарах нь заваарцсаар дуусгавар болоод.... одоо хайчихав алив COME ON бүгдээрээ явж Шөнийн Найят Клааб орж жаал таанз эргэе... явцгаая.



photo

Бүгд баар орно сайхан бүжиглэнэ... Ажлынхан сайхан хүүхнүүдийг өөр залуучууд эргүүлнэ..ажлын залуус яаж зүгээр байхав муудалцана дараа нь зодоон болно, бүр дараа нь зарим нь эрүүлжүүлэх , үлдсэн 1,2 сэргэлэн нь ажлынхаа 1,2 хүүхэнтэй өглөө нэг газар сэрнэ. Санамсаргүй согтуугийн халуунд гоал алдцан байна... зарим нь эрэгтэйчүүдийн эмнэлэг орох шаардлагатай болцон байна... хммм... Найз залуу , хайртай бүсгүйгийнхээ итгэлийг алдцан байх...2 өдөр сайхан амарч шараа тайлж яаж хийж онигоо хийснээ бодон сууцгаана.. 1дэх өдөр боллоо ажилдаа явлаа, Дийлэх нь бие биенийхээ царайг харашгүй болцгоосон байв..


 
Харин найзууд 5дахь өдөр ирлээ нэг нэгнийгээ утасдахыг хүлээцгээнэ... Тэгжийтэл нэг нь салхийг нь хагалж хөөш манайхан өнөөдөр чинь миний медал авсаны 1жилын ойн баяр бас давхар баасан ахын төрсөн өдөр юм байна шдээ гарж 1,1л пиво ууцгаая, даврахгүйгээр үсрээл 2,3 пиво уугаал сайхан харьцгаая. За давая найзуудаа тэнд тэдэн цагт уулзая цагтаа ирээрэй.
 Найзууд уулзлаа эхний 1,1ээ уулаа 2дахьруугаа орлоо... За сүүлийнх гээд 1,1ийг авлаа 3 боллоо... нэгэнтээ оройтсон байлаа. Бүгд халцгааж за ерөөсөө ингэж их бие засаж байснаас нэм мөсөн ганц шил хатууг нь авчихая. За бүгд зөвшөөрнө , ууна дуу чангарна , инээлдэнэ , эхний шил дууслаа... даврана Зөөгчөө дахиад 1шилийг өгчих... бүр муудна... хажуу ширээний хэдэн залуучуудын уурыг хүргэнэ. Нэг нь асна , нөгөөх нь дэврээнэ , 3дахь нь эхлүүлнэ, Найзууд дунд явж явж 1,2хон л хориглодог тийм юмнаас хол явдаг найзуудаа муу юмнаас татаж чаддаг хүмүүс бий... Даанч энэ өдөр мань хүн ирээгүй бөлгөө.. Зодоон болно нэг сагсуу нь архины шил авч толгойг нь хага цохино.. нөгөө залуу нь цус алдан ухаан алдан унасны дараа бүгд чив чимээгүй.... нөгөө найзууд чи хүн алчихлаа наадхаа бариад ав... бариад аваадахаачччч!!!!! Эхлүүлсэн залуучууд бүгд ийш тийшээ үсрэлдэн зугтаж гэр гэртээ харьж унтаж чадашгүй байдалд орж шоконд орцгооно... Нэгэнт өнгөрсөн цохиулсан залуу нэгэнтээ хорвоогоос явж цохьсон гаруудыг олж хам хэргээр 22-25насны залуучууд торон хашаанд орно. 5дахь өдрөө гэж.......

Мэдээж энэ миний л үзэж харж дуулж байсан л юмнууд... Миний л үзэл бодол...Шоудаж болно зөв хяналттай зугаацна шүү. Хяналтгүй болчдог нэг мэдсэн хэрэг хийцэн байх асуудал их шүү. Аль болох шаардлагагүй бол сайхан халуун гэртээ зурагтааа үзээд хайртай хүмүүстэйгээ хамтдаа амарж болно ш дээ ;)Аан бас 5-дахь өдрийг өөрөөр өнгөрүүлдэг зөндөө хүн бий...  Жаахан яараад л ийм юм биччихлээ... :)

Бичсэн Батжаргал овогт Соронзонболд

Зургийг буулгасан Батжаргал овогт Соронзонболд

2 comments:

tamiR at: January 21, 2011 at 7:02 PM said...

goy boljee

Anonymous at: February 4, 2011 at 3:21 PM said...

hehe asuudal neleen hundeer hundugdjee ^-^V

Post a Comment