ЦАГААН САР
Нэг сайхан монголын маань хэвшиж заншсан сайхан ард түмнийг сандаргасан, цөм шулсан баяр хаяанд майн айлчлаад ирлээ дээ Монголчуудаа... Цагаан сар л гэхээр байгаа юмаа ломбарданд тавьж , арай гэж олж цуглуулсан мөнгөө зоволгүй 2,3хан хоног дотор үрээд хаячдаг толгой гашилгасан баярыг тэмдэглэнэ гэхээр олон айлын дүргүй нь хүрж байгаадаа (дуртай дүргүйдээ хүчээр хийчих юмдөө..) Ядаж байхад ууц , махных нь , бэлэг сэлднийх нь үнэ нь улам өсөөд л байхын , сая хэд хоногийн өмнө мэдээ үзэж байсан чинь хэцүүхэн айлууд маань цагаан сарыг 500.0төгрөгт яаж хийж байгаад л багтаагаад хийнэ гэж байна. За тэгвэл дунд зэргийн орлогын түвшинтэй гэр бүл маань 1саяаас жаахан гарна гэж байна... Бүр өндөр түвшинд хийдэг айлууд маань 2саяаас эхлээл хэд хүрхийн мэдэхгүй гэж байна шүү. Цагаан сарын сургаар эмээ өвөө нар ач гуч зээ нараа дуудаад бууз хийлгээд хөөрхий тэр охид хөвгүүд дуртай дургүй очиж доод тал нь 1000н бууз дээшээгээ өгсөөд хэдийг ч хийдийн бүү мэд...(давхар ажилтай ч юмуу чухал болзоотой байсан хүмүүсийг алчихын хэхэ :) Уул нь сайхан баяр хамаатан садантайгаа нэг өдөр сайхан бөөн бөөнд БО БО БО НУС гээл харчихна уулзчихна...
Даанч эмээ өвөө нар маань л зовох юмдөө, Цагаан сарынхаа бэлтгэлийг базаана гээл хэдэн хүүхдүүдээ гуйгаал царайчлаал... бүр болохгүй бол байгаа алтан чухал юмнуудаа барьцаалж хүүтэй мөнгө зээлдэн байж хүмүүсийг баярлуулах юмдөө... Бэлэг сэлд гэж бие биенээ зовоож байснаас энэ төрөөс албан ёсоор бэлэг сэлдний асуудлыг зогсоочихбол дээрсэн дээ...(Болсон болоогүй бэлэг аваач үү байч уу тийм биздээ..) Энэ асуудлаа зохицуулж шийдчээд сайхан гэгчийн уулзаад бууз салатаа идэж уучаад сайхан буу халсан шигээ 1өдөрийг өнгөрүүлчихвэл зүгээрсэн дээ.. Монгол хэв маягтай мөнгөн дэвсгэртийн хэмжээний нууцлалын дугтуй гарсан байна лээ. Таван зуут, арван мянгат ер нь хэн хэдэн цаас дугтуйлаад өвөө эмээ нартаа золгож байгаа нь мэдэгдэхгүй, нэг нэгнийгээ эвгүй байдалд оруулахгүй зүгээр юм билээ. Зарим залуучууд цагаан сараар өө яаана харсан хүн байна ш дэээ... Бие биенээ харах царайгүй болтлоо өмнө нь янз бүрийн юм хийцэн банталд хүрж ичингүйрэн :) 2уулаа чинь хамаатан байсан юм ш дээ гэх жишээний...Дөнгөж төрөөд 1жил ч дөхөөгүй байгаа хосууд хүүхдээ хар хүйтэнд чирээл айл хэснэ... Тун удалгүй маргааш нөгөөдөр нь хүүхэд нь ханиад тусаж өвдөнө их хэцүү юмдаа...Бас цагаан сар гэхээр баярладаг Градустай юманд дурладаг нөхөд нь уухай таш бөгсөө алгадаад болсон болоогүй хар холын хамаатан садныхаараа орж агсан согтуу тавьж хөөгдөн орой нь мэдээгээр эрүүлжүүлэх маркын эсвэл эмнэлэгт хөлдсөн гар хөлтэй гэж гарж нүүрээ хаана хийхээ мэдэхгүй байдалд орох...Гэр бүлээрэээ автобус микронд чихэлдээд явж байгаа айлууд зөндөө байна цаана чинь....Томчуул ч яахав бэлэг сэлдээ дээд зэрэглэлийн бэлэг бэлдээд өгнө... Хэрвээ дундуур бэлэг бэлдчихвэл онигоонд орно шүү аятайхан юмнууд өгөөрэй... цаад тэр боссын , тэр газрын даргийн хүүхдэд нь онцгой юм өгөөрэй эхнэээр тэгэхгүй бол бас миний л нүүр улаана шүү гэх жишээний айлуудын тоо ихэссэн гэж цаагуур чинь дуулдаад байна шүү ард түмээн....Цагаан сараа монголчууд маань зарлага багатай тэмдэглэдэг болчихбол үнэхээр зүгээрдээ...
Сайхан шинэлээрэй :) Олз омог , алт мөнгө их цуглуулаарай
Бичсэн Батжаргал овогт Соронзонболд
Зураг : Гүүглэ.комоос олов :D
3 comments:
А хэлээд юу гэхүү зардал ч чанга байгаан шүү. Ууг нь сайхан баяр л даа.
Одоо Монгол даяаараа толгой нь гашилж байгаа...
Zaluu ger bul ch yhav, huuhdee chireel har huitend yavah hetsuu shv....zardal ihtei bayardaa hu
Post a Comment