BUS LIFE

Saturday, January 29, 2011
Автобус амьдрал
Б.Соронзонболд
Одоогийн л амьдрал.....
Сайн байна уу жирийн нэг мөртлөө гайхамшигт нэг өдөр минь? Гэрэлт өглөө ч дээ сэрүүлэг маань намайг угтана. Би босно бүх юмаа жин тан болгоно ажил төрөл сургууль соёлдоо явна , өөдөөс автобус угтана. Нуль битүү хүн (МУИС , 13 , Сансар гэж орилох шиг сонсоод гялс гүйн) шахцалдан орно дундуур яван байн нэг газар олон зогсоно. Зогсоод явж байх үед юм алга болсон магад , юу алга болсоноо анзаарах тэнхэлгүй толгой өөд шүргэлцэн уучлаарай гэж мянга хэлж явах, мөнгө гаргаж өгөх боломжгүй байтал,  Кондуктар эгээ муухай
муухай харан гялс гаргаж өгтөл байдалд оруулна. Зарим нэг донтой хүмүүс , 10н жилийн салхилагүй хүүхдүүд хөөрхөн эгч охидын ард албаар очиж зогсоод нэг нэгэнрүүгээ харж ёжтой инээнэ :))(бодвол хурдан донслоосой гэж бодож байгаан биз хэхэ), Зарим нэгэн хогийн хулгайч хүний кармай хулгайж амьдрагсад......магадгүй энэнээс болж зарим залуучууд маань автобусанд суухаас татгалздаг байхдаа..зозо автобус амьдрал үргэлжилсээр.......
Чихэвчээ зүүн дуу сонсон явж байтал ашгүй нэг суудал гарна гялс сууж аваад 1 буудал яваад байжийтал хөгшин настан орж ирж шрекийн муур царайлан босгоно хэхэ. Жам ёс юм байна хүндлэлгүй яахав. За тэгээл энд тэнд юу л бол юу л ярьсан хүмүүс , амьдрал , улс төр , хүүхэн шуухан , сургууль соёл , хайр дурлал , мөнгө төгрөг амьдралд байж болох бүх л зүйлс автобусанд өнгөрөөд байна шүү дээ. Буух ч буудал маань ойртлоо хаалга руу дөхөх гэж дэлхийн 3-дугаар дайн болно шүү дээ. Буухуу , - Буухуу - Буухуу -  Бууна бууна хүлээж байгаач чи, ёоо наад хөлөндээр хөөш чи зайлаад өгөөч, миний хүү нар тайван байлдаа , юунд нь яардын ,---энэ одоогийн залуусыгээ хммм.... Би - Ёооё хөл , аятайхан буучих юмсан :)) За буулаа гэрэлт нар маань угтана, нүд сохрох дөхөөд доошоо хартал арчиж арчиж гарсан гутал маань хогийн цэг , цунами мэт болцон ёооё!!! Нойтон салфетка авна бас л МӨНГӨ. Ингээд л нэгэн өглөөний амьдрал яг л ийм байдаг байх гэж найдаж байна... Ер нь ямар байдаг талаараа хуваалцаарай хэхэ :P



4 comments:

dbds at: January 21, 2011 at 2:25 AM said...

hehehheh huuurhn bichtsiin,,, enig ystoi mdkuma ymr bdg bish...

Б.Соронзонболд at: January 23, 2011 at 12:34 PM said...

Баярлалааа... тэгэж байгаад яваад үзээрэй наад захын юмтай учирна шүү.

Anonymous at: February 4, 2011 at 3:27 PM said...

hehe avtobusan dah uner gedgiig bichsengui unguruuchihluu shdee :P
tegeed shan bichsen bnao bicheed bgaarai ^-^

Namuunaa at: December 2, 2011 at 11:02 AM said...

ene buur 1 sard bichsen post bn shd, odoo bol taxi ch bus ch oldohgui buur iluu tansag bolj bgaa shd hot maani ;) kkkk avtusand suuh ued chihewchgui bol hamgiin muuhai

Post a Comment