My name is Khan

Sunday, January 30, 2011
My Name Is Khan
Миний нэрийг Хаан гэдэг. Би бол алан хядагч биш  , Би бол алан хядагч биш , Би бол алан хядагч.........
2010онд миний үзсэн сэтгэл зүрхэнд орж чадсан шилдэг кинонуудын нэг бол яах ч аргагүй My name is Khan гайхалтай кино байлаа. Үзэж дуусчаад толгой сэгсэрч , өрөвдөөд сэтгэл догдлоод золтой л нулимас асгачаагүй хэхэ :Д Заза кинондоо орцгооё.
Мусалман шашинтай жаахан сэтгэл мэдрэлийн өвчтэй энэтхэг залуугийн тухай......Багадаа дүү ээжийн хамт амьдарч эхлэнэ.  Дүү нь мань хүнд дургүй гажиг сэтгэл мэдрэлийн өвчтэй болхоор нь ичиж амьдардаг. Нэгэн өдөр дүү нь Америк-т амьдарч сурхаар яван өгч ээж Khan 2 үлдэж ээж нь нэгэн хүндээр шавь болгон өгнө. Манай багш болхоор эхэндээ авахгүй би ийм хүүхэд сургахгүй гэсэн атал манай гол дүрийн залуу маань их содон мэдлэг чадвартайг олж харан түүнд юм зааж эхлэнэ...мань хүн төмөр дархан юм засахдаа нилээн сайжирч тэрүүгээрээ алдартай болно (тосгондоо) Khan ..том болсооор . Хөөрхий түүний төлөө ганц санаа зовдог ээж нь нэгэн өдөр Бурханы оронруу явна. Khan ч зоригтой шийдвэр гаргаж USA-д байгаа дүү дээрээ очихоор шийднэ. Дүү нь гоо сайхны бүтээгдэхүүн зардаг компаньтай болцон аль хэдийнээ авгай хүүхэдтэй , хөөрхөн гэгчийн хөлөө олцон байж байна. Мань хүн дүүгийнхээ пүүст ажилд орж гоо сайхны бараа зардаг түгээгч хүн болно.

My Name is Khan still.
Тэгэж явж байгаад нэгэн үсчингийн газарлуу орж нэгэн үзэгслэнтэй бүсгүй буюу ирээдүйн хань ижилдээ дурлан түүнээс салахаа нь болино. Бүсгүй эхэндээ энэрэнгүй тус ч хүүхэн байсан тулдаа туслаад явж явж сүүлд нь дурлана. Бүсгүй маань нөхрөөсөө салцан нээх хөөрхөн гэгчийн хүүтэй... Манай хүүхэнд Хаан маань бүх л төрлийн гайхамшиг үзүүлж урд өмнө нь мэдэрч байгаагүй юмнууд мэдэрч түүнд гүн дурлаж энэ 2 маань гэр бүл болно. Амьдрал үргэжилсээр бүх юм нь бүтэж , гэр бүлийн уур амьсгал үнэхээр тогтуун гоё байна. Тэгжийтал гэнэтхэн зурагтаар USA-гийн 2 өндөр сөнөж байна гэсэн онц аюултай мэдээ гарч, USA тэр даяараа чичирэн сууна. Энэ үйл явдал болоол хүмүүс Мусалмаан шашинтай хүмүүс үзэхгүй болж эхлээд л , сургууль дээр нь ч хүүхдийн зүгээр тайван байлгахгүй , чи муу террорист аавтай чи бол алан хядагч гэж гоочлоод , сайн найз нь хүртэл зайгаа барис хийнэ. Тэгжийтал нэгэн өдөр хүү нь найзыгаа гуйгаад би тийм биш юу гэж дээ.... 2уулаа буцаад урьд нь ямар байсан тэр хэвэндээ очицгооё гэж гуйна. Гэнэт хэдэн Америк хүүхдүүд гарж муудалцаж байгаад Хааныг хүүг алчихна. Найз нь айн зугтаж хэдэн сар нууна дарагдуулна.Хайрт гэргий нь хүртэл үзэн ядаж чамаас болж миний хүү үхлээ чи одоо яв 2уулаа салъя гэнэ. Хаан хэлнэ би яавал буцаад чамдээрээ ирж болхын гэсэн.....Хайрт бүсгүй нь чи ерөнхийлөгчид Би болон манай хүү алан хядагч биш гэж хэлбэл ирж болно гэж хэлдийн..... Тэгээл манай хүний аялал нэг эхэлж байгаамдаа.....Замдаа мөнгөгүй болно , засвар хийж мөнгө олно. Юу чгүй болхын даваан дээр нэг жаахан хүү бэртцэн байхад нь аварч гэрт нь хүргэж өгнө. Том ээж мөн ч их баярлаж хоол унд өгж , ор гаргаж өгнө.

 

Гаднаасаа сэтгэгцийн солио гажиг харагддаг мусалман хүн тэр том хүнтэй уулзана гэдэг бүтэшгүй зүйл билээ.....Гэвч Хаан маань зоригтой , шийдэмгий , сайхан сэтгэлтэй тул чадах байх гэж бодож байна. . . . . Цаашид юу болох бол???? Тэр гагцхүү USA Ерөнхийлөгчтэй уулзаж чадах болов уу? Хэрвээ та үзэж амжаагүй бол үзчихэд харамсахгүй байх шүү.

Бичсэн : Батжаргал овогт Соронзонболд
Зураг : Гүүгэл хайлт

7 comments:

Boldbaatar Gankhuyag at: January 30, 2011 at 2:44 AM said...

Сэтгэл хөдөлгөсөн сайхан кино, дахиж үзнээ

Тулга at: January 30, 2011 at 3:33 PM said...

Kino shig kino bolj chadsan bailaa shvv :)

Namuunaa at: December 2, 2011 at 10:51 AM said...

oroi gertee ochinguutaa eniig uzne :)

Anonymous at: January 8, 2012 at 5:02 PM said...

үнэхээрийн гоё кино байна лээ. Мусульман хүмүүсийн талаарх буруу бодлыг шууд харуулсан байна

Anonymous at: January 8, 2012 at 5:04 PM said...

Тиймээ бүх мусульманчууд алан хядагч биш...

Anonymous at: February 19, 2013 at 6:17 PM said...

би анх энэтхэг киног нээх ойшоодоггүй байлаа. Гэтэл энэ кино миний бодлыг өөрчилж чадсан шүү. гайхалтай уран бүтээл болсон байналээ. 1ийг бодогдуулсан даа, дахиж ийм сэтгэл хүрсэн киног одоо хүртэл олж үзэж чадаагуй л бна хэхэ

Anonymous at: December 4, 2022 at 2:32 PM said...

үнэхээр гоё сэтгэлд хүрсэн кино байна лээ

Post a Comment