Зун цаг хурдан ирээсэй....

Sunday, February 6, 2011
 http://farm4.static.flickr.com/3063/3024878711_66712e1027.jpg
Нэг мэдсэн өвлийн улиралд дуртай гээд байсан би чинь , одоо болсон зун цаг шиг сайхан улирал алга аа гээд нусаа хацартаа нааж сууж байх гэж дээ. Өвөл яаж ч бодсон Монгол оронд маань зохихгүй ээ. Өвөл байгаагүй бол Монгол улс маань бас янзтай хурдан хөгжинө дөө (Барилга байшин , хот тохижуулалт , зам засвар , бас өвлийн хувцас гэж илүү дутуу өвлийн базаалтандаа орж мөнгө зарлагадахгүй) Хамгийн голчухал нь бизнес завсаргүй үргэжилсээр...



Охид хөвгүүд , залуучууд зуны сайхан цагийг хөгжилтэй , дурсамжтай мартагдахгүйгээр өнгөрөөгөөд л, Эмээ өвөө нар сайхан агаарт зуслан дээрээ ач гучтайгаа энх амар амраал мөн ч нэг сайхан даа.

Найз нөхдөөрөө зуслан дээрээ мах , шорлог хийж идээл, голын эрэг орж хүйтэн шар айраг задалж их ажлын алжаалаа тайлах сайхан юм алга даа хөө. Сайхан инээлдэж ханиалдаж , нэг нэгээрээ ая дууны цэнхэр хадаг өргөөл...аяаяа сайхан шүү.

Наадмын үеэр айрагаа уунгаа , баярын хуушуур идээл мөн ч нэг арааны шүүлс асгараад дуусчихлаа  , дуусчихлаа :)

ЗУН ХУРДАН БОЛООСОЙ :(

1 comments:

ЗҮРХ СЭТГЭЛТЭЙ ХҮН ШҮҮ at: February 22, 2011 at 1:25 AM said...

keleeed yukev buur saihan sanagdchihlaa zun hurdan bolnoo itgeerei kkkkk

Post a Comment