Хүн чанартай юм шиг тийм л хүмүүс...

Thursday, February 17, 2011
 http://i408.photobucket.com/albums/pp161/little_bubu_2009/Hate.jpghttp://www.bolod.mn/Upload/news/Cartoon11.jpg

Хорвоо дэлхий хэдий уужим ч , хэсэгхэн тэр хүний ертөнц давчуу юм даа.Санаж байна уу та нар??? Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ гэсэн бидний сэтгэлд хоногшсон хүн болгонд юм бодогдуулсан шүлгийг...? Би энэ шүлгэнд дуртай, үг үсэг , мөр өгүүлбэр бүр нь үнэн. Мөн ч их хүнийг хар нүхнээс татсан , ухааруулж , амьдралын гэрэл гэгээтэй болгосон урлагын бүтээл шүү.
Энэ ертөнц дээр чинь амьдрахад арай л хэцүү болчихжээ. Хамгийн гол нь юу вэ? Гэвэл хүн чанар, тэр аймшигтай хүний мөс.....яаж тэгэж хэлж , харж , бодож хийж чадаж байна, гэхээр үстэй толгой минь арзаах юм.

  [13.jpg]
Бүр сүүлдээ гомдож ч нэг үзэхийн , уурлаж бухимдаж , сүүлдээ үзэн ядаж ч үзэхийн, аргаа бариад өнгөрөөж ч үзэх юм даа. Тэгэхээр ерөөсөө ялангуяа ажил хэрэг дээр энэ асуудал хамгийн их дэлгэрэнгүй одоо бүр МООД  брэнд болчихоод зах зээлд гүйгээд байна.Нэг ажил хийе ,  хамтарая гэхээр итгэх итгэцлэл гэдэг зүйл маань сүйрээд одоо шатаад дуусахнээ. Тэр сайхан сэтгэлтэй зорилготой , чадалтай боловсон хүчнүүдийг ерөөсөө цөөн тооны ч  биш нилээдгүй олон пүүс байгууллагууд гомдоож , хүчийн сорж , хөдөлмөр оюун ухаанын сороод байна. Энэ маань юу гэсэн үг вэ? 1. Итгэлийн алдах 2. Цалин өгөхгүй 3. Хийсэн хөдөлмөрийн тэр хэмжээнд нь үнэлэхгүй 4. Сэтгэл гарган ажиллаад байхад далдуур хойгуур муу хэлэх....бүр сүүлдээ хүчээр ажил хийлгэх нтр г/м. Энэ нийгэм маань өт хорхойнд бага багаар идүүлээд л байна.  Хэзээ нэг тохирсон цалин хөлсийн өгж,  итгэх итгэлцэлтэй, хүсэл тэмүүлэлтэй , хүн чанартай болох юм болдоо....Ядаж байхад монголчуудын хэдэн хувь нь ч юмдээ...дийлэх нь өртэй... Мөнгөнийхээ хэрээр олон найзтай , мөнгөнийхээ хэрээр олныг дагуулдаг , мөнгөнийхээ хэрээр ааш зан нь хувираад дотор нь өт бий болоод байна. Мөнгөгүй бол хүн биш.(Нийгмийн ялзрал) болчоод байна шүү дээ...

[06+ca+sar+xogshin.jpg]Цалин авлаа, цалин нь амьдралдаа хүрэхгүй. Хөлс хөдөлмөрөө заран байж олсон хэдэн төгрөгөө өрөндөө цавчуулаад , Дэндүү давчуу , Дэндүү хатуу , Дэндүү гэх дуу үнэн үгтэй болсон шүү. Хүний мөснөөс болж ажил төрөл , хүн хоорондын харилцаа , амьдрал бүх юм шийдэгдэж байна. Монголчууд дэндүү бардам , муу санаатай байна. Би л Чингисийн үр сад , хэний ч дор орохгүй гэсэн бодлоосоо болж юм болгоноос хожимдоод , хоцроод , гээгдээд  гадагшаанаа  тэлэхгүй , дотроо байгаа өтөндөө идэгдээд байх юм. Бүр муу санаа суугаад , аль болох хогийн аргаар л мөнгө олох арга зам , заль хайж давхиад байхын...Одоо яахав нийгэмтэй нь асар их холбоотойгийн л шинж байх даа...
Хэзээ Монгол орон маань хөгжин мандан бадарч , бусад үлгэр жишээ ч том том орнууд шиг болж, эх орондоо ДАШТ зохиох юм бол??? Монголчуудаа зан чанараа засаж дотроосоо дулаан энерги цацруулж амьдаръя. Тэгэж байтал аяандаа ард түмэн нь өөрсдөө хөгжөөд , улс нь тэлээд хөгжөөд ирнэ. Хүн амаараа юу тарьна , түүнийгээ хурааж авна. Өөдрөг цоглог болж дотроо байгаа өт хорхойгоо устгацгаая!!!
Амьддаа бие биенээ хайрлая хүмүүсээ.

6 comments:

TJ at: February 20, 2011 at 5:40 AM said...

Хүн амаараа юу тарьна , түүнийгээ хурааж авна. ene ih goy ug bna shu So

Б.Соронзонболд at: February 20, 2011 at 5:50 AM said...

Bayarlalaa :) dandaa unshij bgarai mini blogiig :P

Болор at: April 6, 2011 at 11:53 AM said...

post taalagdlaa : )

n.erdene at: May 2, 2011 at 1:55 AM said...

zaluuchuudmaan moroodoltoi zorilgotoi bgaasai.Moroodoldoo shudragaar zow zamaar zutgeesei tgwel ilvv amttai jargaltai bh blno shude.like it so.

Б.Соронзонболд at: May 4, 2011 at 2:45 AM said...

tnx bolor , n.erdene :)

tuvshin at: August 26, 2011 at 7:05 AM said...

Goy boljee !!

Post a Comment